Fashion set by Umbrella
Манай гэрийн бүсгүйчүүд ЦҮНХ гэх зүйлд үнэн голоосоо шунан дурладаг. Зөвхөн гоё сайхан цүнхэнд хорхойсоор зогсохгүй ямагт эмх цэгцтэй, цэвэрхэн байлгаж, хайрлаж хүндэлдэг. Дээшээ харсан сав гэдэг утгаарaa нэгэнт хэрэглэж эхэлсэн бол өөрийн цүнхээ бусдад өгөх, дамжуулах, онгорхой хаяж орхих зэргээс татгалздаг. Магадгүй тийм болохоор манай гэр бүл зөвхөн цүнхээр
Amazing DUBAI
Хүн төрөлхтөний гайхамшигт бүтээн байгуулалт Дубай хотоос мэнд хүрье! Өвлийн амралтаа одооноос төлөвлөж буй хүмүүст энэ удаагийн блог пост маань шинэ мэдрэмжийг өгөх байх гэж найдаж байна. За ингээд, Дубай хотод ирэхээр төлөвлөгөөгөө гаргаарай, ажил амьдралаа зохицуулаарай хүмүүс минь! Амралт гэдэг хүний амьдралд хичнээн чухал юм бэ гэдгийг ойлгоод байгаа хирнээ
from abroad
Өнөөдөр загварын ертөнцөд бүх зүйлс эсрэгээрээ өрнөж байна. Шинэ, шилдэг, хамгийн орчин үеийнх л хэрэгтэй гэдэг үе ард хоцорч харин 60, 70, 80, 90 он дахин тайзнаа амилж эхэллээ. Зөвхөн загвар өмсөгчид эсвэл оддын гоёлыг бишрэн шүтэж, тэднийг дуурайдаг байсан хурд аажмаар суларч хүмүүс маш энгийн хэмнэл рүү зорих боллоо.
Winter Look
Өвлийн дүнсгэр өдрүүдэд гэгээлэг тод өнгө, чөлөөт загварууд нь сэтгэл санааг өөдрөг болгоно. Би өвөл бүр хамгийн тод өнгүүдээс сонгохыг хичээдэг. Даарч бээрээд ирэхээр л эрч хүчээс хумслах гээд байдаг тал бий. Тиймээс эсрэгээрээ өвөлд дурлаж хувцаслая! Дулаахан бас Загварлаг ^.^
Weekend Style
Тиймээ энэ бол миний Weekend Style! Зугаатай, хөгжилтэй, загварлаг бас дулаахан .. Хөгжилтэй байдлаа харуулахын тулд заавал ярзайтлаа инээж, илүү дутуу үг хэлж хичээх шаардлагагүй. Хувцаслалтаараа бүхнийг ойлгуулж, харуулж болно. Харин та бидэнтэй нэгдэхэд бэлэн үү? ^.^ Umbrella Fashion Shop: Куртка - 159.000 төгрөг, Гутал - 99.000 төгрөг /хар болон бор
Бидний ШҮХЭР -т тавтай морил!
Сайхан хувцасласан эмэгтэй хүнийг үнэндээ чухам юу нь тийм сайхан, жинхэнэ эмэгтэй хүн шиг харагдуулдаг гээч? Өөрийгөө хэн бэ гэдгийг мэддэг байх! Үнэтэй дизайнерийн хувцас өмсөж түрийвчнийхээ бэл бэнчинг гайхуулах бус хамгийн чухал нь өөртөө зохисон хувцаслах нь сайхан харагдахын нууц юм. Гэхдээ зохисон хувцас өмсөөрэй гэдэг нь таны биеийн
Street Style UB
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайгаас мэндчилж байна. /2015.9.16/ Энэ удаагийн блог постын зураг авалтаа нийслэлийнхээ төв талбай дээр хийлээ. Нэг л сайхан санагдаж байна. Хурим найраа хийн гал голомтоо бадрааж буй хосууд, хорвоо дэлхийн хамаг бүхнийг хуучлан ярих настан буурлууд, хаа холоос эх орныг минь зорин ирсэн жуулчид,
Эрээн мяраан
Зун ер нь цаашилж байгаа болохоор өнөөдөр би хэдэн хувцас хунараа энд тэнд хийж цэгцэллээ. Тэгсэн цулгуй өнгийн хувцас тун цөөхөн байдаг юм байна. Ямар нэгэн байдлаар судалтай, элдэв дүрслэлтэй эсвэл Animal Print өнгөтэй ... Сүүлийн саруудад бүр эрчимтэй ийм өнгийн хувцаснууд авсан байх юм. Тиймээс юутай ч нэгтгээд та
Хуучин цаг эргэн ирлээ!
Трапецин өмдтэй болж амжсан уу? Энэ улирлын шилдэг загвар бол трапецин өмд гарцаагүй мөн. Оройн сэрүүнд зуны улиралд өмсөхөд хамгийн тохиромжтой. Миний бодлоор жинс болон даавуун өмд аль аль нь байж болох юм шиг санагдаж байна. Учир нь хэт халуунд жинс өмсөх нь тийм ч сайхан санаа биш. Гэхдээ жинс
Энгэсгийн ягаан
Энэ сард багтаж өөртөө заавал авах ёстой зүйл бол энхрий ялдам, даруухан харагдуулах цайруулсан пастель өнгийн туфли, түүнтэй зохицож нийцэх цүнх. Энгэсгийн ягаан туфли маань Longchamp -ийн цүнхтэй дажгүй хосолсон болов уу гэж бодож байна. Футболка маань дурламаар гоё биед сайн сууж өгдөг. Би өөртөө бараг бүх өнгийг нь авчихсан.
Sport Look
Загвар зохион бүтээгчид энэ зуны хувцасны загваруудаа зохион бүтээхдээ эрэгтэйлэг өнгө аясыг илүү түлхүү ашигласныг шинэ загварын Overall, цэрэг загварын төрөл бүрийн жакетнууд мөн мөрөвчтэй өмднүүдээс харж болно. Эрэгтэйлэг загваруудаас гадна энэ улиралын цоо шинэ коллекцуудад спортлог загварууд нилээд орж байгaa. Ta гарцаагүй анзаарсан байх. Сонголтууд зөвхөн пүүзээр дуусахгүй! Спорт
Office Look
Сэтгэл ханамжтай хувцаслалт хүртэл амжилтанд нөлөөлдөг гэдэгт би итгэдэг. Тиймээс хонгор минь өглөө бүр хамгийн сайхан хувцастайгаа ажилдаа гарахыг хичээгээрэй! Яарч сандарсан үедээ тухгүй эсвэл нэг л зохицоогүй хувцаслачихвал хичнээн онцгүй өдөр байх билээ. Ажил дээрээ чимээгүйхэн юмаа хийчихээд эртхэн гэртээ харих хэрэгтэй болно. Ядаж байхад яг ийм өдөр хамт
Urban Military
Улам гоё болгосон армийн ногоондуу өнгө ажил болон чөлөөт цагт алинд нь ч тохирожтой. Миний бодлоор түүнийг хар өнгөтэй хослуулах нь хамгийн гоё зохицол санагддаг. Харин десант эрээн хүрмийг мини банзал, өмдөн дээр, дээрээс нь богино түрийтэй гуталтай хослуулчихад л их хотын буцалсан амьдралд ямар ч нөхцөлд загварлаг харагдана. Нийслэл хотын үйлчлүүлэгчид
Энэ намрын хамгийн загварлаг гутал
Энэ намрын хамгийн загварлаг гутлаа авч амжсан уу? Нийслэл хотын үйлчлүүлэгчид маань дэлгүүрүүдээс сонгоод аваарай! Харин Олон Улсаас 88113941 viber -аар, орон нутагаас 88113941 дугаарт залгаж захиалгаа өгөөрэй! Эхний бүрдэл: Дvvжин өмд, топ, гутал бүгд өнгөний сонголттой. 2 дах бүрдэл: Ноосон цамцнууд өнгөний сонголттой, шинэ загварын гутал хар болон саарал
Fake for fun
Playnomore -ын загвараас санаа авч бүтээсэн Umbrella style арьсан цүнхийг танд санал болгоё! Миний бодлоор илүү чанартай хийгдсэн. Та бүхэн миний бүрдүүлсэн Fashion Set -ээс сонголтоо хийхийг хүсвэл манайд ирээрэй! Umbrella Fashion Shop Салбар 1: Metromall их дэлгүүрийн 2 давхарт - эмэгтэй цүнх, гутал Салбар 2: Moscow их дэлгүүрийн 3 давхарт - эмэгтэй,
Umbrella Style - Франкфурт хот
Бүх цаг үеийн хамгийн загварлаг зэвсэг бол жинс! Франкфурт хот дахь миний street style: Жинсэн өмд, зуны сээтэгнэл сандаал, гар цүнх.
Зун дуусахаас өмнө
Энгэр нь хэт задгай хувцас нэг л тухгүй санагдаад байдаг юм. Харин энгэрийг нь бага зэрэг янзлаад өмссөн чинь үнэн тухтай байна. Бүс нь дээгүүрээ учраас жирэмсэн бүсгүйчүүд ч өмсөж болно. Dress by Umbrella Style
Дорно зүг рүү
Дорно зүгийн чиг хандлага энэ жил хувцас загварт орж ирсэн нь сонирхол их татсан. Загвар зохион бүтээгчид тулаанч самуурай, үзэсгэлэн гоо төгс нууцлаг гейша нарын хувцаслалтаас санаа авчээ. Нэрт загвар өмсөгчид өмдтэй хослолын оронд цэцгэн хээтэй хүрэм, комбинзон, хамбаны оронд халаад өмсдөг болсныг анзаарсан биз дээ? Бүх цаг үед гангарч
Нүдэнд тусах металл өнгө
Street Style –йин шилдэг төлөөлөгчид нэгэн дуугаар санал нэгдлээ. Энгийн л юм гэж үү? Үгүй дээ! Харин ч ганган бас онцгой бөгөөд бүх цаг үед, хаана ч, хэзээ ч, хэнтэй ч явахдаа өмссөн зохимжтой. Гайхалтай нь пиджакыг нь бүрэн гүйцэд өмсөхгүйгээр зүгээр л нөмөрч өмсвөл яг одоо цаг үеийн өнгө
Jeans world
Жинсэн жакет, жинсэн өмд бол бидний өмсөх дуртай хамгийн хайртай LOOK! Цэнхэр өнгүүд хоорондоо авцалдсан байна уу, үгүй юу, өмд жакет хоёр нь нэг брэндийнх байна уу, үгүй юу огтхон ч хамаагүй! Хамгийн гол нь та ямар гутал сонгох гэж байна? Жинсэн жакет, жинсэн өмд, шинэ загварын пүүз, үүргэвч худалдаанд
Orange Fashion Set
Шаргал өнгөнд дуртай биз дээ? Umbrella Style танд Orange өнгийн хувцасны бүрдлүүдээ санал болгож байна. Дэгжин гоё сандаал, туфли, цүнх, чамин хийцийн цамц, даашинз, футболка, өмд, хослол зэргээс сонгож өөрийн болгоход бэлэн үү? Metromall их дэлгүүрийн 2 давхарт, Moscow их дэлгүүрийн 4 давхарт ирээрэй! Хэрэв үнийн мэдээлэл сонирхож байгаа бол
Савхин гоёл
Хэн ч, хэзээ ч, хэдийд ч савхин гоёлыг моодноос гаргаж үл чадна! Гэрийн углаашны шинэчлэгдсэн этгээд загвар, өдөр тутам болон онцгой баярт барьж болох гар цүнх, савхин юбканы сонгодог загварууд худалдаанд гарлаа! Umbrella style
White
Цагаан өнгөөр хүссэн загвараа бүтээе! Бид бүгдээрээ л цагаан өнгөнд дуртай. Толгойноосоо хөл хүртлээ цагаан болсон ч хамаагүй. Энэ удаа би түүнийг бусад өнгүүдтэй хэрхэн хослуулсныг хараарай! Дэгжин гоё сандаал, гутал, цүнх, чамин хийцийн цамц, даашинз, футболка, өмд, хүрэм зэргээс сонгож өөрийн болгоход бэлэн үү? Umbrella Style Би ч гэсэн мангастай
Зуны сээтэгнэл
Халуухан уу, эсвэл бүр илүү халуухан уу? Учир нь зуны сээтэгнэл үргэлжилж байна. Colorful top, жинсэн шорт, загварлаг сандаал Umbrella style ^.^ Гар утас, уруулын будаг, түлхүүр гээд л хэрэгтэй бүхнийг маань хангалттай багтаах санаанд оромгүй багтаамжтай нэг ийм хөөрхөн цүнх байна! Ягаан, хар, ногоон, шаргал 4 өнгөнөөс сонгоорой! Алийг нь
Summer LOOK
Энэ зуны амралт үнэхээр зугаатай гоё байсан. Хамгийн гол нь урьд өмнөхөөсөө ч илүү тухтай бас сэтгэл хангалуун байж чадлаа. Учир шалтгаан нь хамгийн сайхан гутлуудаа аваад явсанд байгаа юм кк .. Өнөөдөр би та нарт аялалд авч явсан гуталнуудаасаа сонирхуулъя! Ихэвчлэн өмссөн нь ... та яг одоо харж байна. Загварлаг,
Цацагтай сандаал
Энэ жилийн цацагтай сандаалнуудын онцлог нь олом, урт цацаг, маш нарийн өсгий, өндөр түрий. Материал нь элгэн эсвэл цэвэр арьсан. Өдөр тутмын дүүжин өмд, сийчсэн жинсэн өмд, үдэшлэгийн дэгжин богино даашинз дээр эсвэл зуны богино шорт, юбкан дээр ч зохимжтой. Та юутай ч хослуулж болно. Харин миний сонголт элгэн материал! Дурламаар
Another one from Germany
Энгийн байхад хэзээ ч оройтохгvй! Тиймээс өнөөдөр хүслээ дагая! Савхин хүрэм, өргөн жинс, загварлаг сандаал .. Umbrella style ^.^
New Look
Гадаад стиль имиджийг улам хүчтэй тодруулж харагдуулахад зайлшгүй хэрэгтэй зэвсэг бол бусдын өмнө өөртөө итгэлтэй байх явдал юм. Металл өнгөнд дурлагчид гараа өргөөрэй! Түүнийг би цацагтай цvнх, жинстэй хослууллаа. Харин дээгүүр нь хар өнгийн sexy цамц .. Энэ бол Umbrella style ^.^ Блогийн зураг авалт Франкфурт хотод ..
Солонгос даашинз
Миний зүгээс Солонгос даашинзанд дурлах шалтгаан: Ерөнхий загварууд нь их хөөрхөн, олон сонголттой, материал нь чанартай, үнэ боломжийн, биед сайн сууж өгдөг. Даашинзнууд нь хөхний даруулгатайгаа. Мөн угааж арчилахад хялбар. Зөвхөн Moscow их дэлгүүр 4 давхарт, зөвхөн Umbrella -д ^.^ Өндөр өсгийт, цүнхнүүдээс xослуулсан сонгохоо битгий мартаарай!
Өнгөлөг зун
Аялалын маань хамгийн ганган бас хамгийн хэрэгтэй хувцас ... Tоргомсог материал хэзээд vнэтэй харагдана. Авч явахад ч чемоданд зай эзлэхгvй! Харин би түүнийг энэ зуны хамгийн гоë сандаал, нимгэн хүрэмтэйгээ хослууллаа. Umbrella Style ^.^ Сандаал маань гурван өнгийн сонголттойгоос гадна углааш нь ч бас бий. Нимгэн хүрэм маань цагаан болон
Classic look
Бие барьсан даашинз, хэт өндөр өсгийтөөс хэсэгхэн ч болтугай завсарлага авцгаая! Учир нь загварт арай өөр дүрэм үйлчлэх болсон. Хөдөлгөөнд саадгүй, биед эвтэйхан классик сонголтууд таныг дур булаам, сэтгэл татам харагдуулна. Umbrella -ийн классик загварын даашинз, гоёл чимэглэл, цүнх, чамин өндөр өсгийт, нимгэн хүрэм.
Заримдаа зүгээр л бусдыг дагая!
Пүүз л өмссөн бол намхан бас уйтгартай болчихно гэж үү? Үгүй ээ хонгор минь! Миний өмссөн пүүз үүнийг батална. Ер нь ч тэгээд хэтэрхий энгийн байх чинь хүсээд, мөрөөдөөд байх зүйл биш болов уу! Учир нь энгийн байхад хэзээ ч оройтохгүй. Тэгвэл одоо арай өөр сонголт хийгээд үзье! Үзэмж нь
Colorful
Зөвхөн хар, зөвхөн улаан, зөвхөн цагаан гэж үү? Тэгвэл танд бүх өнгө зохиж болохыг энэ постоороо харуулмаар байна. Гол нь та тэднийг хувцасны бүрдэлдээ хэрхэн уусгаж тохируулах нь л чухал юм. Хар улаан, шар хар, номин ногоон цагаан өнгүүд хамтдаа гоё байгаа биз? Олон өнгийн цамц /made in Kyrgyzstan/, цагаан юбка,
Сул, өргөн, чөлөөтэй
Нартай сайхан өдрийн мэндийг хүргье бүсгүйчүүдээ! Сүүлийн үед завгүй ээжийн ажил маань ид эхэлчихсэн блог дээрээ пост оруулах боломж гарсангүй. Харин амралт эхэлснийг далимдуулаад оруулахаар хадгалсан постуудаа өчигдөрөөс оруулаад эхэллээ. Халуун зун бие барьсан даашинз өмсөх шиг хэцүү зүйл байхгүй! Тэгвэл нилээд сул загварын энэ даашинз биднийг эрх чөлөөтэй байлгана.
Pink Mood
Ягаанхан өнгө чи миний насан туршийн сонголт шүү! Эмээ болсон ч чамайг бага зэрэг бүдгэрүүлээд үргэлж л хажуудаа байлгах байх. Umbrella -ийн загварлаг ноосон цамц, пиджак, гутал, цүнх ^.^
Спорт загварын сандаал
Энэ зун гоё сандаалтай гангарах нь ... Сандаал өмссөн ч өндөр л харагдмаар байна шүү дээ! Одоо ч пүүз, сандаал бүгд өсгийтэй болоод амар болжээ. Umbrella -ийн цүнх, шорт, цамц, сандаал ^.^
Үнэхээр даарсангүй
Энэ өвөл, хаврын улиралд талархах хувцаснуудын маань нэг бол дулаахан хослол минь! Үнэхээр даарсангүй. Зузаан материалтай болохоор хальсан трикотой гангарсан ч санаа амар байдаг. Umbrella -ийн юбкатай хослол, өсгийтэй пүүз, цүнх .. ^.^
Эрээн алаг судалтай даашинз
Энэ бол загварын ертөнцийн цоо шинэ хандлага! Графикийн янз бүрийн хэлбэр дүрстэй, эрээн алаг судлуудтай байх бөгөөд бидний хувцасны чиг хандлагад тэр дундаа даашинз, гутал, цүнх, урт юбканд маш сонирхолтой элементийг авчирч байна. Umbrella -ийн даашинз, цүнх, ээмэг, өндөр өсгийт ^.^
Моод дагацгаая!
Дэлхийн шилдэг загварын блогчид энэ гутлыг өмсөхөд хичнээн эвтэйхэн бас загварлаг болохыг бидэнд ойлгуулсан. Харахад хэт өндөр юм шиг харагдах боловч үнэндээ өмсөхөд намхан гуталтай яваа юм шиг л мэдрэгдэнэ. Хөлөө баярлуулъя бас моод дагацгаая! Хоёр өнгийн хослол бүхий Stella McCartney -ийн гоё загвар ^.^ Umbrella -ийн бүстэй комбинезон, жинсэн
Хаврын өнгө
Миний бодлоор энэ бол хавар цагийн хамгийн гайхалтай дүр төрх юм. Хоолойтой зузаан цамц, хөнгөн намирсан өмд эсвэл юбка ... дэндүү чамин. Энэ бол үнэхээр миний харах дуртай загварын чөлөөт сонголт. Дэлхийн эргэн тойрон дох хэдэн зуун мянган бүсгүйчүүдийн шинэхэн дүр төрх бөгөөд ажил хэрэгч завгүй бүсгүйчүүд эсвэл хүүхдээ салхилуулах
Baby blue
Ням гарагийн мэнд цахим ертөнцийн найзуудаа! Энэ бол миний "Friday Look" ^.^ Энэ улиралд би яагаад ч юм цайвар цэнхэр өнгийн нилээн олон хувцастай болчихлоо. Манай дэлгүүрт ирсэн үйлчлүүлэгчид хүртэл энэ өнгийг л сонгоод байна. ккк. Уг нь бол миний өмссөн даашинзны яагаан, цагаан өнгүүд байдаг. Найзууд маань "Ямар хөөрхөн
Boyfriend jeans
Бүхий л цаг үед бидний өмсөх дуртай хувцасны нэг байж ирсэн хөх жинс … түүнд талархахаас өөр аргагүй. Жинсний маш олон хувилбарыг бид мэднэ. Жишээ нь өндөр суудалтай, трапецин, boyfriend гэх мэт. Энэ дундаас сэглэсэн загвартай нь хамгийн загварлаг харагддаг. Өнөөдрийн блогийн пост маань дулаахан улирлын бас нэгэн эрх чөлөөт
Ээжүүдэд заавал байх цүнх
Хамгийн сонирхолтой нь юу гээч? Эхэндээ би Longchamp -ийн энэ загварын цүнхийг ерөөсөө ойлгодоггүй байсан. Яг л уут шиг эсвэл тор шиг! Харин худалдаж авсныхаа дараа ямар их хэрэгтэй зүйл болохыг нь ойлгоод нэг мөр түүнд дурласан. Хөнгөхөн, авсаархан, багтаамжтай, өнгөний сонголттой учраас хувцасны бүрдэлдээ хүссэнээрээ тохируулж болно. Мөн тэр
Are you a fashion blogger?
Өнөөдөр загварын ертөнцөд бүх зүйлс эсрэгээрээ өрнөж байна. Шинэ, шилдэг, хамгийн орчин үеийнх л хэрэгтэй гэдэг үе ард хоцорч харин 60, 70, 80, 90 он дахин тайзнаа амилж эхэллээ. Зөвхөн загвар өмсөгчид эсвэл оддын гоёлыг бишрэн шүтэж, тэднийг дуурайдаг байсан хурд аажмаар суларч хүмүүс маш энгийн хэмнэл рүү зорих боллоо.
Tomorrow is Another Day
Төрсний дараа бүсгүйчүүдийн ихэнх хувь нь жингээ хэрхэн хасахад санаа тавьж, шүүгээн дэх багадсан хувцаснуудаа хараад сэтгэлээ тавгүйтүүлж өөрсдийгөө багагүй зовоодог. Надад бас ийм үе байсан. Заримдаа одоо ч байдаг. Энэ нэг хэцүүхэн үе дээр давс нэмж жам ёсоороо турсан нэгэн нь хичнээн их зүтгэл гаргаснаа зарлаж бусдыгаа бяцхан атаархуулаад
Sexy weekend
Би өдөр бүр загварлаг хувцаслахыг хүсдэг. Энэ нь надад үнэхээр зугаатай бас би жинхэнэ өөрийнхөөрөө дуртай зүйлээ хийж байгаа болoхоор бараг л амралт болчихдог гэхэд болно. Гэхдээ миний хувьд хамгийн онцгой өдөр бол амралтын өдрүүд байдаг. Эрх дураараа богино банзал, сонин содон шийдэлтэй хальсан трико өмсөөд алхахыг хүснэ. Энэ боломжийг
Бүслэх урлаг
Хүн бүрт өөрийн гэсэн сэтгэл хангалуун байлгадаг хэдхэн тооны хувцас байдаг гэдэгтэй би л хувьдаа санал нийлдэг. Жишээ нь гэхэд надад зөндөө олон хувцас байдаг хэрнээ тогтмол өмсдөг нь их цөөхөн. Яагаад юм бүү мэд ^.^ Тэдний нэг бол энэ ногоон хослол. Ажил хэргийн уулзалтын үед өнгө нь тод учраас
Хаврын цэцэгс
Энэ долоо хоногийг манай хамт олон “Онцгой 7 хоног" гэж нэрлэсэн байгаа. Тэр утгаараа би ч гэсэн энэ долоо хоногт онцгой гэсэн Post -уудаа чамд хүргэхийг хүсч байна. Жил бүрийн загварын долоо хоногийн хавар, зуны цуглуулганд цэцэгc үргэлжид байдаг. Угаасаа ч цэцэггүй хавар зун гэж хаана байх билээ. Тиймээс энэ
Cавхин шорт
Би энэ гутал, гадуур хувцас хоёроо бараг гурван жил өмсөж байна. Жил бүр ямар нэгэн шинэ зүйлтэй хослуулаад л дахиад л New Style болгочихдог. Энэ жил савхин шорттой хослууллаа. Одоо дулаараад өмсөхөд ч тохиромжтой байна. Дээрээс нь хэзээд сонгодог цагаан подвоoлк! Шорт болон подвоoлк нь манай дэлгүүрт өнгөний сонголттой байгаа.
Савхин хувцсанд дуртай юу?
Жил жилийн загварын долоо хоногт савхин хувцас тодорхой хэмжээгээр заавал ордог. Гэхдээ өнгөрсөн жил савхин эдлэл илүү ихээр давамгайлсан жил байсан. Ер нь тэгээд ч заавал загварын долоо хоногт гэлтгүй хүмүүс өдөр тутамдаа савхин эдлэлийг жагсаалтаас гаргахгүйгээр эдэлж, хэрэглэж байна. Яг л жинс шиг! ^.^ Миний хувьд надад хоёроос гурван
Animal Print
Animal Print бол даашинз, гоёл чимэглэл, гадуур хувцас гээд эмэгтэй хүний бүхий л зүйлд гайхалтай зохицдог. Түүнээс уйдна гэж хэзээ ч байхгүй. Хамгийн ганган хээнцэр харагдуулдаг өнгөний сонголтуудын нэг яах аргагүй мөн. Харин энэ улиралд пальто, цув зэрэг гадуур хувцсыг илүүтэйгээр сонговол гайхалтай харагдана. Мэдээж шийдэмгий зоригтой бүсгүйчүүдийн сонголт ^.^
Ажилсаг дүр төрх
Энэ улиралд чиний хувцасны бүрдэлд санаанд оромгүй жижиг зүйлс тус нэмрээ өгөх болно. Бид сэтгүүлийн шинэ гарсан дугаартаа энэ тухай дэлгэрэнгүй багтаасан байгааг заавал уншаараай! Өнөөдөр миний зүгээс онцлон харуулахыг хүссэн утга санаа бол дүрэмт хувцасны өнгө аяс …! Би дүрэмт хувцас болон түүнээс санаа авч бүтээсэн загваруудад их дуртай.
Blue jeans
Бүхий л цаг үед бидний өмсөх дуртай хувцасны нэг байж ирсэн хөх жинс … түүнд талархахаас өөр аргагүй. Мэдээж маш олон хувилбарууд байдаг ч миний харж байгаагаар өмдний хувьд энэ жил өндөр суудалтай, трапецин, boyfriend загварууд ноёрхож байна. Надад бас сэглэсэн загвар их таалагддаг. Блогийн дараа дараагийн POST -ууддаа харуулах
Spring Look
Энэ бол та нарт харуулахыг хүссэн энэ хаврын LOOK! Эрч хүчтэй, өнгөлөг, гоё байгаа биз? Хавар л гэхээр хамгийн түрүүнд пальто, нимгэн куртка байх ёстой гэсэн хууль байхгүй. Тэгээд ч сүүлийн жилүүдэд харьцангуй дулаахан хаврууд болоод байгаа. ^.^ Өнөөдрийн хувцаслалтаараа гар хийцийн гайхалтай урласан савхин бүсийг тодосгож харуулахыг хүслээ. Энэ
Надад мөрөөдөл бий
“Хавар” -аа чамайг их удаан хүлээлээ! ^.^ Хайртыгаа санаж сэтгэл догдлон, хамгийн сайхнаа өмсөөд уулзах мөчөө хүлээн хачин их саналаа. Хавар гэдэг улирал цаанаа л нэг сайхан. Сэтгэл зовоосон мартагдахгүй гуниг бүхэн үргээгдэж, бүх зүйл дахин шинээр гайхалтай эхлэнэ гэж хэлэх шиг дэлхий ертөнц ногоон өмсгөлдөө бэлдэн гоё ганган бүхнээ
Өвөлд ч гэсэн загварлаг
Савхин өмд, хөлд эвтэйхэн гутал гэхдээ намхан биш! Богино загварын куртка гэхдээ бариу биш! Дээр нь Chanel үүргэвч. Түүнд өрсөлдөгч үгүй ... Тэр чинь Chanel шүү дээ! ^.^
Why we love Zara?
Би хувьдаа Zara -гийн гутлын CLASSIC загваруудыг хамгийн шилдэг гэж боддог. Гол нь өдөр тутамдаа өмсөхөд яг тохирдог. Мэдээж бас загвар болоод хэв нь тун дажгүй. Харин та юу гэж бодож байна? Өнөөдөр би түүн дээрээ Animal Print бүхий хүрмийг сонголоо. Хэзээ ч моoднаас гарахгүй, хэзээ ч биднийг уйдаахгүй өнгө бол
Өвөлд бэлэн үү?
Өвөлд бэлэн үү эрхэм бүсгүйчүүдээ? Миний хувьд өвлийн гадуур хувцасаа аль хэдийн сонгочихлоо. Манай дэлгүүр дээр маш олон төрлийн загварууд ирсэн байгааг бас дуулгая! Урт загварын куртка бидний хэлдгээр доороосоо дулаахан байлгаж хүйтэн өвөлд тав тухыг бэлэглэнэ. Харин богино загварын куртка машин барих, гадуур ажил хөөцөлдөхөд хөнгөн шингэн эвтэйхэн байдаг
CLASSIC
Миний бас нэгэн хобби бол лакан гутал ^.^ Тэр дундаа хар өнгө нь хэзээд CLASSIC сонголт байна. Гутал - Alexander Wang, цүнх - Céline, цамц болон юбка by Umbrella Fashion
Бяцхан загварлаг хэсэг
Бурханы бүтээлд ч бяцхан засвар гэдэг ^.^ Таны хувцасны бүрдлийн аль нэг хэсэгт загварлаг деталь орж өгвөл ямар вэ? Дажгүй санаа байгаа биз? Та загварлаг байна уу? байна! Сайхан харагдаж байна уу? сайхан! Харин эдгээр загварлаг хэсгүүд гадуур хүрэм, малгай, цүнх, гутал, цамц, өмд, тэрч бүү хэл таны цүнхэн дэх
Дур булаам харагдуулах өнгө
Mохеран материалтай гоёмсог цамцнууд сэрүүний улирлын ХИТ сонголт болно. Нөгөө талаар, таны зиндааг тодорхойлно гэж загварын мэргэжилтнүүд үзэж байна. Бидний хэлдэгчлэн, ангоран материалтай энэ загварын цамцнууд өнгөний хувьд цулгуй байх учиртай. Та бүхэн миний бүрдүүлсэн Fashion Set -ээс сонголтоо хийхийг хүсвэл манайд ирээрэй! Umbrella Fashion Shop Салбар 1: Metromall их дэлгүүрийн 2
Дулаахан намар
Энэ намар өвөлд таны заавал сонгох ёстой сонголт бол өндөр хүзүүтэй нэхмэл ноосон цамцнууд юм. Ингэхдээ бие барьсан биш харин XXL загварын том хэмжээтэй байх нь яг зөв. Өнгөний хувьд бүдэг цайвар байх хэрэгтэй. Харин юутай хэрхэн хослуулах вэ? Ихэвчлэн өндөр өсгийт дээр зохимжтой. Түүнээс гадна юбка болон өмдтэй хослуулахдаа
Street Style
Өглөөний мэнд :) Нийслэл хот маань өдрөөс өдөрт өнгө нэмж, шил толь болсон олон барилга сүндэрлэж байгаа нь залуу хүмүүс бидний хувьд ч ирээдүйг сайн сайхнаар харж, улам ихийг хийж бүтээх урам зориг өгч байна. Хөдөлмөр хэзээд шагналаа хүртээнэ! Харин Umbrella Fashion их хотын соёлдоо өнгө нэмэхээр хичээж байна. Та бүхэн
Дүрмээс жаахан гажъя!
Дандаа дүрэм журамд баригдахаас залхаж байна уу? Үүнээс гажих боломжийг загварын салбар ямагт танд олгодог. Гол нь та зоригтой, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Та бүхэн миний бүрдүүлсэн Fashion Set-ээс сонголтоо хийхийг хүсвэл манайд ирээрэй. Umbrella Fashion Shop Салбар 1: Metromall их дэлгүүрийн 2 давхарт зүүн жигүүр - эмэгтэй цүнх, гутал Салбар 2: Moscow их
Энэ улирлын хамгийн сайн найз бол Намхан ултай гутал
Блогийн маань шинэ POST -ууд эхэллээ. Сүүлийн үед би өдөр тутамдаа загварлаг хирнээ биед эвтэйхэн сонголт хийхийг илүүд үзэх болсон. Үнэнийг хэлэхэд ажил ихтэй өдрүүдэд эсвэл их хотын замбараагүй замын түгжрэлийг бодсон ч тэр намхан ултай гутал хамгийн сайн найз боллоо. Гэхдээ түүнийг сонгохдоо хийц загварын хувьд шинэлэг бөгөөд чанартай
Green
Энэ зуны улирал бидний амьдралд өнгөний тэсрэлтийг хийх гэж байна. Баярласан, догдолсон, дурсан санасан, хайрласан бүхий л цаг хугацааг солонгын өнгүүд тодоос тод илэрхийлнэ. Тэр дундаа цэцэг навчис, ан амьтдаар дүүрэн ширэнгэн ой их хотод маань ирж байна. Загвар зохион бүтээгчид голлох өнгөөр ногоон өнгийг сонгож, уран сэтгэмжит дүрслэл, street
Pink
Тиймээ, чамаасаа хэзээ ч татгалзахгүй шүү ягаахан өнгө минь. Заримдаа би боддог юм ^.^ Яaгаад бүсгүйчүүд бид ягаан өнгөнд ингэтлээ татагддаг юм бол оо? Ягаан өнгө цаанаа л нэг зөөлөн, эмэгтэй хүнийг улам сайхан харагдуулж, бас ямар нэгэн байдлаар биднийг сэтгэл хангалуун байлгаж чаддаг. Тэр бүхий л зүйлс дээр гайхалтайгаар
Металл өнгө аяс
Загварын долоо хоногийн шилдгүүдээс … Парис, Лондон, Миланы загварын долоо хоногуудад Металл өнгө аяс ноёрхож байсан тухай сэтгүүлийн өмнөх дугаартаа мэдээллэж байсан билээ. Нүдэнд тусах гарцаагүй содон байдал бол металл өнгө аяс юм. Гэрэлтэж, гялалзаж байгаа нь цаанаа л хүчирхэг бөгөөд давтагдашгүйг илтгэнэ. Та бүхэн миний бүрдүүлсэн Fashion Set -ээс сонголтоо
Mickey Mouse & Me
Энэ жилийн загварын сонгодог нэгэн чиглэл бол хүүхэд насны үеийг санагдуулам зураг дүрсүүд даавуун дээр амилж байгаа явдал юм. Saint Laurent, Burberry Prorsum, Givenchy, Herme’s, Lanvin, Kenzo, Paul&Joe гэх брэндүүд маш тодоор харуулаад байна. Та бүхэн миний бүрдүүлсэн Fashion Set-ээс сонголтоо хийхийг хүсвэл манайд ирээрэй. Metromall их дэлгүүрийн 2 давхарт UMBRELLA
Хэтрүүлсэн загвар
Загварын акулууд хэзээд шинийг сэтгэж, шинийг санаачилж, зарим нэг нь бүр хэний ч санаанд оромгүйг сэдэж* гайхшруулж байдаг. Энгийн даруухан стильтэй хүмүүс энэ өмдийг зориглож өмсөж чадахгүй боловч мэддэг бөгөөд загварлаг нэг нь санал нэгтэйгээр гарцаагүй энэ жилийн загвар мөн гэдгийг хэлнэ. Мөн худалдааны төвүүдэд хамгийн эхэнд харагдах энэ загварын
Нарны шилний толин загвар
SUMMER SUNGLASSES … Учир битүүлэг харагдуулах толин шил таныг нууцлаг нэгэн болгоно. Ямар ч үед хэн ч таны нүдийг олж харж чадахгүй, тэд зөвхөн шилэн дээр ойсон өөрсдийн дүрсээ л харна. Боломжийн үнэтэйг манайхаас сонгоорой! Umbrella Fashion Shop. Та бүхэнд сонирхуулахад, бид Umbrella fashion сэтгүүлийн Summer 2014 дугаартаа нарны шилний шилдэг
Чихэрлэг өнгө
We Love Candy ^.^ Энэ жил дэлхийн хотуудын том жижиг гэлтгүй бүхий л загварын тайзнаа чихэр шиг өнгөнүүд үзэгдэх болсон. Энэ бол хүчийг нь бага зэрэг бууруулсан цайвар, завсрын өнгөнүүд юм. Та бүхэн Prabal Gurang, Emilia Wickstead, Miu Miu, DKNY, Rochas, Burberry, Lacoste, Christopher Kane, Dior Sportmax, Jonathan Saunders, Emporio
Ялагдашгүй MOSCHINO
Lunch time wearing @Umbrella Fashion Өргөн загвартай, гинжин зүүлтүүд энэ жилд биднээс салахгүй! Би хүзүүний зүүлтэнд маш их дуртай. Танд л гэж хэлэхэд, хүзүүний зүүлтний хувьд, үнэтэй биш өдөр тутмын брэндийн алтлаг болон мөнгөлөг өнгүүд бүх цаг үед тохиромжтой. Мөн хувцасны хувьд хэзээд хар өнгө бусдаас илүүтэйгээр зөв сонголт болдог.
My body, my rules
Хүн бүр загварын талаар өөр өөрийн гэсэн үнэлэмжтэй. Гэхдээ нийтлэг нэг зүйл бол “тав тухтай байдал” юм. Хичнээн гоё сайхан хувцас өмссөн ч биед таагүй нөлөө үзүүлдэг, хичнээн үнэтэй сайхан гутал байсан ч хөлд эвтэйхэн биш бол таны сонголт буруу байх болно. Миний бодлоор, бусад хүн юу гэж хэлэх нь

ЦАГИЙН ХУВААРЬ

Меtromall их дэлгүүрт байрлах салбар ажлын өдөр 10.00 - 20.00 цаг, амралтын өдөр 11.00 - 20.00 цаг,

Moscow их дэлгүүрт байрлах салбар ажлын өдөр 10.30 - 21.00 цаг, амралтын өдөр 11.00 - 21.00 цаг хүртэл ажиллана.


Утас: 88113941