Уур бухимдлаа дарах 5 арга

"Ууртай байх нэг минут тутамд ЖАРАН ХОРМЫН аз жаргалаа алдаж байдаг." - Эмерсон, Ральф Уолдо

Хэн нэгний хэлсэн үг, гаргасан үйлдлээс болж уур хүрэх үед та яадаг вэ? Уурлуулсан нэгэн рүүгээ хашгирч, ямар нэг юм авч шидэж эсвэл машиндаа суугаад хаашаа ч хамаагүй хурдлан давхиж асуудлаас зугатаадаг уу? Аль нь ч байлаа гэсэн хэрвээ амархан уурлаж бухимддаг бол дараах хэдэн зөвлөгөөг санал болгож байна.

 

 

1. Гүнзгий амьсгаа авах: Уурлах үед зүрхний цохилт түргэсч, булчин шөрмөс чангарч, амьсгаа давхцаж, бие тавгүйрхдэг. Гүн амьсгаа авах нь цээж давчдан амьсгаа давхцах үед хамгийн хэрэгтэй байдаг гэж Харвардын Эрүүл Мэндийн Сургуулийн судалгаа баталлаа. Гүн амьсгаа авснаар бие болон сэтгэл санаа тайвширдаг. Тиймээс уурлах үедээ хамгийн түрүүнд уртаас урт гүн амьсгаа аваарай! Өөрөөр хэлбэл гүн амьсгаа аваад 2 - 3 секунд түгжээд буцаагаад амьсгаагаа гаргана. Ингэснээр өөрийгөө хянах бүрэн боломжтой болох ба уурлах үед таны дотор юу бодогддог, хэрхэн гадагшлуулдаг зэргээ анзаарч хянах боломжтой болно.

 

 

2. Өөрийгөө хянаж, өөрт төрөх мэдрэмжээ гаргах: Уур чинь хүрлээ гээд нэг их битгий санаа зов! Хүн болгонд л тохиолддог зүйл. Харин уурлах үедээ хэрхэн биеэ зөв авч явах вэ гэдэгт анхаарлаа хандуул! Хэн нэгэнтэй маргасан бол хэдэн хором холдож гүн амьсгаа авч өөрийгөө тайвшруул! Тэгээд эргэн очиж намуухан хоолойгоор ярилцаж болох эсэхийг асуу! Гол нь уур тань дарагдсан хойно очих ёстой шүү. Хэн нэгэн таны мэдрэмжийг удирдаж байдаггүй учир өөрийхөө хэлэх үг, гаргах үйлдэлдээ эзэн болох ёстой. Та тухайн хүнтэйгээ ярилцахдаа өөртэй тань яаж харьцаасай гэж хүссэн тэр байдлаараа ярих хэрэгтэй. Хашгирч дуугаа өндөрсгөж байгаа хүнтэй хэн ч эвлэрэхийг хүсэхгүй шүү дээ. Тиймээс хэрвээ та уураа дарж намуухан байж чадвал асуудал илүү амархан шийдэгдэх болно.

 

 

3. Таныг аз жаргалтай болгодог зүйлийн тухай бодох: Танд сөрөг бодол орж ирэх болгонд хамгийн сайхан байсан цаг үе, дурсамжаа эргэн бодоорой! Жишээ нь гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан, эсвэл дуртай хамтлагын тоглолт, анхны ... анхны гээд л маш олон дурсамжуудаа сэргээн бодоорой! Уур бухимдлыг тань төрүүлж байгаа зүйлсээс өөрийгөө холдуулж аз жаргалтай сайхан дурсамжуудаар соль! Ингэвэл та хэсэг хугацааны дараа эрүүл сэргэг тархитай болох ба асуудлыг шийдвэрлэхэд амар байх болно.

 

 

4. Хэн нэгнийг буруутгаж шүүмжлэх болон шийтгэх гэсний хэрэггүй: Хэн нэгнийг буруутай хэмээн хэлэх яг тэр үед нөгөө хүн тань байгалийн зөнгөөр өөрийгөө хамгаалах байдалд шилждэг гэнэ. "Чи надгүйгээр төлөвлөгөө гаргасан байдал чинь эвгүй байна" гэх нь "Чи хаана ч явсан намайг үргэлж хаяж байх юмаа" гэж хэлэхээс илүү зөөлөн сонсогдох болно. Тиймээс "Чи"-ийн оронд "Би" гэж хэлэх нь дээр. Бусдыг шууд буруутган ярих нь хүмүүсийн хоорондын харьцааг хэрүүл, тэмцэл болгон хувиргадаг. Хэт түрэмгий байж хэзээ ч болохгүй.

 

 

5. Асуудлаас эерэг зүйл олж харах: Хоромхон зуурын асуудлаас түр хөндийрөөд амьдрал ямар богинохон байдгийг сана! Тэгээд тэр богинохон амьдралын дахин хэзээ ч олдохгүй хором бүрийг умартаж байгаа юм биш биз гэдгээ бод! Асуудлыг бага зэрэг зөөлрүүлж хүн болгон алдаа гаргадаг ч хүн болгон л өөрсдийнхөө чадлын хирээр зүтгэж байгаа гэдгийг сана! Өдрийн төгсгөлд болсон зүйлийг бодон инээж чадах чадвартай байснаар - энэ амьдралд баярлах өдрүүдийг олон болгоно. Магадгүй таны нөхөр барилга дээр ажилладаг байгаад гэртээ бөөн тоос шороо болсоор орж ирэхэд нь гэр орон заваарууллаа гэж уурлахийн оронд "Оройн хоолны дараа хамтдаа гэрээ цэвэрлье" гээд хэлээд үзээрэй! Маш жижигхэн хэрнээ гэгээлэг зүйлс амьдралыг хэрхэн өөрчилж, амар тайван болгодгыг харах болно.

 

UMBRELLA FASHION MAGAZINE: Хэрвээ та энэхүү орчуулгын нийтлэлийг хуулбарлан ашиглах бол Umbrella fashion сэтгүүлийн нэрийг дурдах хэрэгтэй. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Баярлалаа!

ЦАГИЙН ХУВААРЬ

Меtromall их дэлгүүрт байрлах салбар ажлын өдөр 10.00 - 20.00 цаг, амралтын өдөр 11.00 - 20.00 цаг,

Moscow их дэлгүүрт байрлах салбар ажлын өдөр 10.30 - 21.00 цаг, амралтын өдөр 11.00 - 21.00 цаг хүртэл ажиллана.


Утас: 88113941