Зогсолтгүй тэмцэгч CHIARA

Жилийн 6 сая еврогийн орлоготой, instagram –д 5 сая гаран дагагчтай залуухан бүсгүйн тухай ярилцъя! Энэ амжилт зөвхөн 6 жилийн дотор бий болсон. Хэний тухай яригдаж байгаа нь тун ойлгомжтой байгаа биз? Тиймээ тэр бол Chiara! Ингээд Италийн хуулийн сургуулийн оюутан бүсгүй “The Blonde Salad” хэмээх төслөөрөө хэрхэн яаж амжилтанд хүрч, тэр бумтнуудын эгнээнд элсэж, дэлхийн од болох замaa нээсэн тухай энд товчхон түүх өгүүлье! http://www.theblondesalad.com/

Chiara Ferragni Америкийн интернет ертөнцийн мөрөөдөл болтлоо ажилласан. Америкт ялангуяа маш их фэнүүдтэй. Тэрээр өөрийнхөө үе тэнгийн It-Girls–ыг бодвол гэр бүлийн өв уламжлагдсан эд хөрөнгө байгаагүй бөгөөд зөвхөн өөрийнхөө хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө, өөртөө сахилга баттай хатуу шаардлага тавин ажилладаг байдлаараа, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чаддаг зан чанараараа амжилтанд хүргэсэн юм. Тэрээр өөрийнхөө Street Style талын авъяас мэдлэгийг эрт үед нь олж нээсэн. Түүний эхэлсэн түүх нь маш энгийн. Эхэндээ тэрээр интернетээр тун дажгүй хувцасласан хүмүүсийн зургийг харж судлаад, мөн Mailänder -ийн Bocconi их сургуульд сурдаг байхдаа хичээлгүй үеэрээ сургуулийнхаа Street Style хэв маягийн ганган хувцастай залуусын зургийг “The Blonde Salad” блогтоо байршуулдаг байсан байна. Ингэснээр тэрээр өөрийнхөө анхны маш олон дагагчийг олж авчээ. Түүний дараагаас Louis Vuitton, Dior, Chanel зэрэг том брэндүүд загварын шоундаа урьж эхэлсэн байна. Энэ үеэс л дэлхийн алдартай том брэндүүдтэй ажиллах хамтын ажиллагааных нь эхлэл тавигдсан гэж хэлж болно. 2015 он гэхэд New York, London, Paris зэрэг томooхон хотуудад болж буй загварын шоунуудын хамгийн эхний суудалд Chiara Ferragni гарцаагүй уригдах ёстой хэмжээнд хүрсэн юм. Мөн оддын Street Style –ийн зурагчид ч гэсэн түүний зургийг авалгүйгээр хажуугаар нь өнгөрөхөө байсан. “Women’s Wear Daily” сэтгүүлийн судалгаагаар тэрээр жилд 6 сая еврогийн орлоготой, 5 сая гаран фэнтэй гэсэн тоог гаргасан.  Oрлогынхоо 30% -ийг өөрийнхөө блогоос олдог. Үлдсэн 70% -ийг брэндүүдтэй хийсэн реклам сурталчилгааны гэрээнээс олдог байна. Бас нэг зүйл бол тэрээр 2013 онooc өөрийн гутлын коллекцоо гаргаж эхэлсэн.

Богино хэмжээний ярилцлага:

Та блогoo үнэхээр гайхалтай бизнес болгож амжилтанд хүргэсэн. Энэ бүх хугацаанд бусдаас яаж илүү байж чадсан бэ?

CHIARA: Би үргэлж л өөрийнхөө дотоод зөн совинд найдаж ажилласаар ирсэн. Жишээ нь xэрвээ надад нэг зураг таалагдвал би шууд л оруулдаг. Xүмүүс энэ зургийг онцгүй байна гэж хэлэхэд нь би яаран устгадаггүй. Яагаад гэвэл би өөрийнхөө мэдрэмжинд итгэдэг. Надад л таалагдах нь чухал шүү дээ! Би зургуудаа блогтоо тавихаасаа өмнө Flickr, Lookbook зэрэгт эхлээд тавьдаг. Ингэснээр эхлээд аль болох өөртөө итгэлтэй байдлыг үүсгэдэг. Блогоо дөнгөж эхэлж байх үед миний хуучин найз залуу Riccardo миний зургуудыг мөн л Flickr, Lookbook-т байршуулдаг байсан. Гэхдээ заримдаа зургуудаа хараад шоолоx бас үзэн ядах тохиолдолууд ч байна л даа. Өмнө нь хуучин залуу маань: Чи яагаад энэ бүх зургуудыг хийгээд байгаа юм бэ? Юуны төлөө ийм зургууд аваад байгаа юм бэ гэж асуудаг байсан. Одоо бол би “Чи хар л даа, намайг ямар өндөрлөгт хүрснийг ...” гэж ам бардам хэлж чадна. Энэ бол үнэхээр гайхалтай санаа байсан юмаа гэдгийг баталж чадсан. Би “The Blonde Salad” блогоо бизнесийн байгуулагa болгож ажиллахыг зорьсон, түүндээ хүрсэн. Ер нь миний гол баримталдаг зарчим бол мэргэжлийн түвшинд ажиллах, түүнээс гадна өөдрөг хүмүүстэй хамтран ажиллах.

Та өөрийнхөө сайн багийг хэрхэн яаж бүрдүүлсэн бэ?

CHIARA: Анхандаа миний баг миний маш итгэлтэй дотны найзуудаас бүрдэж байсан. Одоо ч хэвээрээ. Миний хуучин найз залуу Riccardo бол блогийн маань хамтран үүсгэн байгуулагч. Тэр надад гайхалтай сайн зөвлөгөөнүүдийг өгдөг байсан. Riccardo их сургуулиа төгссөний дараа блог дээр маань хамтран ажиллаж эхэлсэн. Дараа нь сайн найз бүсгүйчүүдийн маань нэг хамтран ажиллаж эхэлсэн. Ингэж л би сайн багийг бүрдүүлж чадсан. Дoтны сайн найзуудаас маань гадна өөр бусад хүмүүсийг ч ажилд авч эхэлсэн. Саяхан л бид 8-лаа байсан бол одоо их олуулаа болсон. Бүгдээрээ 30-аас доош насныхан.

Таны блогийг дагагчид янз бүрийн улсаас байдаг. Дэлхий даяар ... Энэ том амжилтаа хэрхэн тайлбарлах вэ?

CHIARA: Блогийг маань дагагчдын дийлэнх хувь нь миний шинэ санаa, илэрхийлэл, шинэ загваруудыг гаргаж байгаад баярладаг нь мэдрэгддэг. Хэрвээ би өөрийнхөө хувийн амьдралын сэдвээ instagram -даа оруулбал би үүнийг хүмүүст гайхуулж, атаархуулахдаа биш, харин би чадсан юм чинь та нар ч бас чадна гэсэн урам зориг өгөх үүднээс гэдгийг ойлгоорой! Би үнэхээр бүх зүйлийг тэгээс нь эхэлсэн. Гэтэл би одоо ийм амжилттанд хүрлээ, өөрөөрөө ч бас бахархдаг.

Маш алдартай гэр бүлээс гаралтай It-Girls нарийн тухай юу гэж боддог вэ?

CHIARA: Би эдгээр охидыг үнэхээр сайхан гэж боддог. Гэхдээ өөрийн хүчээр аливаа зүйлийг бүтээн босгоно гэдэг нь бусдад илүү үлгэр дууриалал болдог гэж боддог.

Та Los Angeles -руу байнга явдаг уу?

CHIARA: Тиймээ. Яагаад гэвэл би тэнд байшин худалдаж авсан. Найз залуу Andrew Arthur –ынхаа хамтaap хаус худалдаж аваад эрч хүчтэйгээр ажлаа хийж байна. Би хүүхэд байхаасаа л Los Angeles хотод хайртай байсан. Гэсэн хэдий ч би Европ бүсгүй шүү дээ. Зүрхэндээ бол байнга тийм л байдаг. Ер нь миний хувцаслах стиль Европын ямар нэг элементийг шингээсэн чөлөөт стильтэй байдаг. Жишээ нь Levi’s –ийн шорт, Chanel –ийн гутал, гарт таарсан T-shirt -oo өмсөөд л эрх чөлөөтэй хувцаслах дуртай.

Та өөрийнхөө Cool стилийнхээ ачаар олон улсын загварын шоунууд дээр Hollywood –ийн од Nicole Kidman шиг маш их зураг авахуулдаг шүү дээ!

CHIARA: За үгүй дээ. Гэхдээ мэдээж өдөр ирэх тусам алдартай болж байгаа нь блогийн маань ач тус юм. Зурагчид миний зургийг авах дуртай байдаг нь би тэдэнтэй маш хөгжилтэй харьцдагт байж магадгүй. “Чи энд дахиад нэг удаахан алхаад өгөөч?” гэвэл би инээгээд “Tэгэлгүй яахав” гэж хариулаад, дуртайяа хийдэг. Xүн биеэ тоосон, дэндүү их зангүй бол маш олон зүйлийг хийж чадна.

UMBRELLA FASHION MAGAZINE: Хэрвээ та энэхүү орчуулгын нийтлэлийг хуулбарлан ашиглах бол Umbrella fashion сэтгүүлийн нэрийг дурдах хэрэгтэй. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Баярлалаа!


 

ЦАГИЙН ХУВААРЬ

Меtromall их дэлгүүрт байрлах салбар ажлын өдөр 10.00 - 20.00 цаг, амралтын өдөр 11.00 - 20.00 цаг,

Moscow их дэлгүүрт байрлах салбар ажлын өдөр 10.30 - 21.00 цаг, амралтын өдөр 11.00 - 21.00 цаг хүртэл ажиллана.


Утас: 88113941