Бидний тухай

 

Welcome to the Umbrella

        Монголын хөгжмийн урлагийн  “UMBRELLA” нэвтрүүлэг 2008-2012 оны хооронд TV9 телевизээр үзэгч олонд хүрч байсан билээ. Энэ богинохон хугацаанд соёл урлаг, хөгжим, загварын гэсэн гурван нэвтрүүлэгтэй болж, залуусын үзэх дуртай нэвтрүүлгүүдийн жагсаалтыг тэргүүлж, телевизүүдийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан шонхор” наадамд жил бүр нэр дэвшиж, xамтлаг уран бүтээлчид, үзэгчдийн талархлыг маш ихээр хүлээсэн юм. Umbrella хөгжмийн нэвтрүүлэг нь зөвхөн орчин үеийн хөгжмийн урлагийн мэдээ мэдээллийг хүргээд зогсохгүй, Монголын ардын урлагийг түгээн дэлгэрүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулан ажилласан гэдгийг хэлэхэд таатай байна. Түүнчлэн гадаад харилцаагаа өргөжүүлж, хилийн чанадад зохион байгуулагдсан Mонголын соёл урлагийн бүхий л арга хэмжээг сурталчилан, тухайн арга хэмжээнд Mонгол улсаа төлөөлөн оролцсон олон олон залуусыг үзэгчдэд таниулахад чиглэсэн цуврал нэвтрүүлгийг бэлтгэсэн болно. Мөн Umbrella хөгжмийн нэвтрүүлгийн найруулагч, хөтлөгч М.Баянзул нь 2011 онд БНХАУ-ын Далиан хотноо зохиогдсон “Fashion Asia Awards-2011” наадамд “ASIAN TOP FASHION ANCHOR OF THE YEAR” номинацид эх орноо төлөөлөн амжилттай оролцсон.

• 2010 оноос эхлэн UMBRELLA fashion сэтгүүл худалдаанд гарч эхэлсэн ба гадаад дотоодын загварын салбарын мэдээллийг нийтлээд зогсохгүй, залууст чиглэсэн боловсрол, танин мэдэхүй, аялал жуулчлал, эрүүл мэнд, гоо сайхны бүхий л мэдээллийг багтаадаг. Umbrella Fashion сэтгүүл 100 нүүртэйгээр улирал бүр уншигчдын гар дээр хүрч байна. Cэтгүүл Улаанбаатар хотын бүх номын дэлгүүр, томоохон худалдааны төвүүдээр худалдаалагдаж, Монгол Шуудан, Түгээмэл Шуудангаар аймаг суманд захиалгаар хүрнэ.

• Мөн 2010 оноос UMBRELLA fashion дэлгүүрийнхээ үүд хаалгыг нээж, өнөөдөр 4 салбартайгаар маш амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Хамтлаг дуучид, жүжигчид, загвар өмсөгчид төдийгүй загварлаг хувцаслаж эх хотын өнгө аястай хөл нийлүүлэн алхдаг хэн бүхэн манай байнгын үйлчлүүлэгчид болсоор байна.

 

Umbrella Fashion shop
Салбар 1: Metromall их дэлгүүрийн 2 давхарт зүүн жигүүр - эмэгтэй цүнх, гутал
Салбар 2: Moscow их дэлгүүрийн 3 давхарт - эмэгтэй, эрэгтэй цүнх
Салбар 3: Metromall их дэлгүүрийн 2 давхарт баруун жигүүр - хүүхдийн болон эмэгтэй бэлэн хувцас
Салбар 4: Moscow их дэлгүүрийн 4 давхарт - эмэгтэй бэлэн хувцас, гутал
Утас: 88113941

 

• Бидний дараагийн төсөл тун удахгүй ... UMBRELLA fashion brand made in Mongolia

 

 

 

ЦАГИЙН ХУВААРЬ

Меtromall их дэлгүүрт байрлах салбар ажлын өдөр 10.00 - 20.00 цаг, амралтын өдөр 11.00 - 20.00 цаг,

Moscow их дэлгүүрт байрлах салбар ажлын өдөр 10.30 - 21.00 цаг, амралтын өдөр 11.00 - 21.00 цаг хүртэл ажиллана.


Утас: 88113941